БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД БОЛЖ БАЙНА

2022.10.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 101 жил, Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн баяр тохиож байна.
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 101 жил, Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн баяр тохиож байна.
Уг баярын өдөрт зориулан боловсролын байгууллагын багш, ажилчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хан Хэнтий чуулгад болж байна. Уг баярын хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун үг хэллээ. Тэрбээр “Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэнд багш нарын баярын өдрийн мэнд дувшүүлье. Та нар маань цар тахлын үед эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусыг эрдэм боловсролд тасралтгүй хөтлөн, алхам тутамдаа сургалтын шинэ сорилтуудыг даван туулж, мэдэрч ирсэн билээ. Иймд бэрхшээлийн өмнө сөхрөөгүй соён гэгээрүүлэгч багш танаар эрхгүй бахархаж байна.
2016-2022 онд Хэнтий аймгийн боловсролын салбарт улсын болон орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламжаар 108.2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Зургаан жилийн хугацаанд 5 сургууль, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан бол энэ жил 7 сургууль, 3 цэцэрлэг шинээр барьж байна.
Өнгөрсөн 2021 оноос ЭЕШ-д үзүүлсэн сурагчдын амжилтыг бүртгэхдээ боловсролын суурийг тавьсан бага ангийн болон анги удирдсан багш, мэргэжлийн багш нарын мэдлэгийг нэмэхэд үр бүтээлтэй ажилласан секц, байгууллагын хамт олныг тус тус урамшуулж эхэлсэн. Харин ирэх 2023 онд багшийн нийгмийн асуудлыг дэмжих үүднээс газар болон орон сууцны урьдчилгаа олгох зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Хан Хэнтий аймгийн нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл, талархал илэрхийлж эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе” хэмээн ярилаа.