ГЭР ХОРООЛЛЫН БОХИРЫН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2022.10.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 18 км урт бохирын шугам сүлжээний барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Уг ажлын явцад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийлээ.

Одоогийн байдлаар нийт 8 км шугамын ажил хийгдээд байгаа бөгөөд 35 ажилтан бохирын шугамын ажлыг гүйцэтгэж байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас уг барилга угсралтын гүйцэтгэгч болох “Түвшинжин” компанийн ажилчдад дараах үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд,
- Бохир усны шугамын ухсан шуудуу нүхэнд тэмдэг тэмдэглэгээ тавих
- Бохир усны цэгийн худгууд болон бохир усны худгын буцаан булалт гудамж талбайн тэгшилгээ хийх
- Бохир усны худгын төмөр бетон кольцог ажлын зургын дагуу угсрах
- Бохир усны трансын дагуу айл өрхүүдэд санамж мэдээлэл хүргүүлэн шаардлагатай тохиолдолд айл өрхүүдэд албан бичиг хүргүүлэх
- Элс хайрган чигжээс хийх
- Ил далд ажлын актыг зургаар баталгаажуулах
- ХАБЭА-н тэмдэг тэмдэглэгээ байршуулах, ажилчдыг ХАБ-ын хувцас хэрэгслээр бүрэн хангаж ажиллуулах зэрэг үүрэг өгсөн байна.