Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ISO 9001, ISO 19011 БҮЛЭГ СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2022.10.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Шадар сайд С.Амарсайхан байгуулсан “Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг Хэнтий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-ний 3.26 дахь хэсэгт Аймгийн төрийн байгууллагуудад “ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” стандартыг нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах үүрэг хүлээсэн.
Шадар сайд С.Амарсайхан байгуулсан “Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг Хэнтий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-ний 3.26 дахь хэсэгт Аймгийн төрийн байгууллагуудад “ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” стандартыг нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах үүрэг хүлээсэн. Энэ дагуу Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Стандарт хэмжил зүйн газрын стандартын мэдээлэл, лавлагаа сургалтын төв хамтран “Чанарын удирдлагын болон менежментийн тогтолцооны аудитын заавар” зэрэг стандартын мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна.
Сургалтад төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд норматив бичиг баримт, хууль эрх зүйн орчинг ойлгох, байгууллагын менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх, сайжруулахын тулд дотоод аудитыг төлөвлөх зэрэг арга зүйг шинэчлэгдсэн стандартын дагуу суралцах юм. Уг сургалт Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж буй бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, 2022 оны есдүгээр сарын 20-ны байдлаар Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр хэрэгжиж буй 6518 стандарт байна. Үүний 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрээд байгаа юм.