“УДИРДАХ АЖИЛТНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ” ӨНӨӨДӨР ИРГЭНИЙ ТАНХИМД БОЛЛОО

2022.10.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурал өнөөдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурал өнөөдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо. Хурлын эхэнд Цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2022 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулсан бөгөөд олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг зөвлөв.
Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн юм. Үүнд,
• 2022 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
• Төрийн албан хаагчдыг үндэсний бичгийн сургалтад хамруулах жилийн төлөвлөгөө болон төрийн байгууллагын гадна хаяг, нэрийн хуудас зэргийг үндэсний хос бичгээр бичих
• Архи согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээ
• Хэнтий аймгийн Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх 2022 оны эхний 9 сарын танилцуулга
• “Байгалиа бүтээе” аян
• Намрын бүх нийтийн мод тарилт
• Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Хэнтий аймгийн Засаг даргын 2022 оны 03 тоот албан даалгавар
• Төрийн албаны тусгай болон ерөнхий шалгалт
• “Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Төрийн албаны тусгай шалгалтад төрийн захиргааны ахлах түшмэл-1, дэс түшмэл-23, төрийн захиргааны албан хаагч-27, төрийн үйлчилгээний албан хаагч-6 зэрэг нийт 57 иргэн бүртгүүлсэн. Харин төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 14-нд эхлэх бөгөөд уг шалгалтад 170 иргэн бүртгүүлээд байна. Ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан танхимын сургалтыг Төрийн салбар зөвлөл, Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран энэ сарын 7-нд эхлүүлнэ. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чингис хотын хойгуур Үерийн далан дагуу хамгаалалтын зурваст 1.5 км газарт 3000 ширхэг улиас мод тарихаар боллоо.