2023 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТ 1582 ИРГЭНД 129,8 ГА ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ

2022.10.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэн батлалаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэн батлалаа.
2023 онд аймгийн хэмжээнд нийт 1582 иргэнд 129,8 га газрыг өмчлүүлнэ. Үүнээс:
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлөх-1504 иргэнд 123,98 га
- Эзэмшиж байгаа газраа өмчлөх-78 иргэнд 5,82 га