ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАХ БОЛОМЖТОЙ

2022.10.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
VIII удаагийн “Оросын боловсролын үзэсгэлэн-2022” зарлагдлаа
Жил бүр ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн үнэ төлбөргүй сурах, дээр нь сар бүрийн стипенди авах 600 тэтгэлгийг Улаанбаатар дахь “Русский дом”-с зарладаг.
Үүнтэй холбогдуулан 2022.X/06-08-ны өдрүүдэд “Оросын боловсролын үзэсгэлэн-2022” 8 дахь удаагаа EXPO.EDURUSSIA.MN сайт дээр онлайнаар болох гэж байна.
Үзэсгэлэн нь Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Челябинск, Краснодар, Владивосток, Томскийн зэрэг 20 гаруй ОХУ-ын чансаа өндөр сургуулиудын мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх, Оросод суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах зэрэг бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн доор сургуулийн элсэлтийн зөвлөхүүдээс нь шууд олгодог Монгол дахь цорын ганц талбар болно.
Энэ удаагийн үзэсгэлэн нь илүү өргөн хүрээнд болох бөгөөд хүүхэд залууст мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын нээлт ололт, IT, дижитал технологи, анагаах ухаан, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи болон бусад сонирхолтой сэдвүүдээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, мастер-классуудад оролцох боломжийг олгоно.
Түүнчлэн ОХУ-д яг өнөөдөр суралцаж буй оюутнууд, залуу төгсөгчидтэй уулзаж, тэдний Орос улсад суралцаж, оюутны хөгжилтэй, дурсамжтай амьдралыг туулсан түүх туршлагуудтай хуваалцах болно.
Үзэсгэлэнд бүртгүүлэх бол доорхи холбоосоор орно уу:
ОХУ-ын ЗГ-ын тэтгэлэг нь:
Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүд
5-6 жилийн үнэ төлбөргүй сургалт + сар бүрийн цалин
600 гаруй мэргэжил, 500 гаруй их сургуулиас ӨӨРӨӨ сонгоно
Орос хэлний мэдлэгийн оноо, ЕЭШ-ийн оноо шаардахГҮЙ
Банкинд мөнгө байршуулахгүй, ажил хийх зөвшөөрөлтэй
Сургууль, байр - нэгдсэн кампус хотхонд байрлана
Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 99196328, 8045-6680, 9555-6680
Имэйл: info@edurussia.mn