Н.АРИУНАА: Аймгийн Засаг дарга “Мал аж ахуйн мэргэжил ховор учир хичээн суралцаарай” гээд урмын үг хайрласан

2022.10.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
“Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн Малын эмч мэргэжлээр суралцаж буй IV курсийн оюутан Нацагдоржийн Ариунаад нэг жилийн сургалтын төлбөр болох 4.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, батламжийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр гардуулан өглөө.

ХААИС-ийн IV курсийн оюутан н.Ариунаа “Зөгийн үүр хөтөлбөрийн талаар хамгийн анх “Лийд Хэнтий” группийн нийтлэлээс харснаар материалаа илгээсэн. Энэ хөтөлбөрт маш олон хүүхэд оролцоно гээд материалаа илгээсэн байсан. Тэнцсэн тухайгаа сонсоод маш их баярласан. “Үнэхээр тэнцчихэж байгаа юм байх даа” гэж бодохоор гоё байсан. Аймгийн Засаг даргатай уулзахад “Мал аж ахуйн салбарын мэргэжил ховор учраас хичээн суралцаарай” гээд урмын үг хайрласан. Мөн хөтөлбөрт тэнцсэн тухайгаа хамгийн түрүүнд аавдаа хэлтэл “Миний охин мундаг байна, хичээгээрэй” гэж хэлсэн. Олон хүний итгэлийг үүрч байгаа учир хичээн суралцаад орон нутагтаа ирж ажиллана” хэмээн ярьсан юм.
Тус хөтөлбөр нь орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж байгаа 3, 4 дүгээр курсийн оюутантай орон нутагтаа ирж ажиллах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Энэ жилийн хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 12 оюутанд 500-4.5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.