ХАН ХЭНТИЙН ДУУЛАЛ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОД УРЬЖ БАЙНА

2022.10.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ӨНӨД ТАНЫГ ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Хан Хэнтийгээ түшсэн халуун элгэн түмэн минь
Хатан Хэрлэнгээрээ ундаалсан ураг садан олон минь
Хаан Чингисийн өлгийдөө энх тувшин жаргаж
Хамаг Монголын голомтдоо өлмий бат оршиг ээ!
Дуулж суугаад нутгаа хуучилъюу
Дурсамж хуучлан цуглан жаргаъюу
Эрхэм та бүхнийг
Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй ХАН ХЭНТИЙН ДУУЛАЛ уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтонд урьж байна.