ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2022.10.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Хэнтий аймагт айлчлал хийж байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж, Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад тэр дундаа Хэнтий аймагт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцууллаа.

Тодруулбал, Хэнтий аймагт Дэлхийн банкны санхүүжилтээр дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.
Үүнд:
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
-Ковид-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл
-Тогтвортой амьжиргаа төсөл-3
-Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл
-Боловсролын чанарын шинэчлэл төсөл
-Монгол Улсын зам тээврийн холболт ба ложистикийг сайжруулах төсөл
-Мал, аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл
-Эрчим хүчний төсөл-2 зэрэг төслийг манай аймагт хэрэгжүүлж байна.
Ташрамд дурдахад, манай улс одоогоос 31 жилийн өмнө буюу 1991 хоёрдугаар сарын 14-нд Дэлхийн Банк Группийн гишүүнээр элсэж байсан бөгөөд тэр цагаас хойш тус байгууллага манай улсын хөгжлийн чухал түнш болсоор ирсэн билээ.