ЖИЛ БҮРИЙН ЕСДҮГЭЭР САРЫН 26-НД “ИРГЭДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2022.10.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XIII хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байна. Уг хурлаар “Иргэдийн өдөр”-ийг зохион байгуулах тухай тогтоолын төслийн санал оруулсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар тус тогтоолын төслийг 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

Тогтоолын төсөлд, “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал санаачилгыг тусгах, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, ажлын уялдааг хангах, тайлагнах зорилгоор “Иргэдийн өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сард Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулж байхаар тогтсугай” гэжээ. Мөн “Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, цахим бодлогын хороо (Б.Энх-Эрдэнэ)-нд даалгасугай” хэээн тусгасан байна.
Харин 2022 онд зохион байгуулах “Иргэдийн өдөр”-ийг Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ирэх аравдугаар сарын 26-нд товлосон бөгөөд ирэх жилүүдэд Хан Хэнтий уулын аймгийг байгуулах санал гаргасан өдөр буюу есдүгээр сарын 26-нд зохион байгуулдаг байхаар шийдвэрлэлээ.