АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIII ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022.10.03
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIII хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байна.
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIII хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байна.
Уг хуралдаанаар үндсэн долоон асуудлыг хэлэлцэх юм. Үүнд,
1. “Иргэдийн өдөр”-ийг зохион байгуулж байх тухай
2. Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай
3. Хүнсний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
4. Хэнтий аймгийн 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлуулах тухай
5. Газар өмчлүүлэх төлөвлөгөөний 2022 оны гүйцэтгэл, 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
6. Түгээмэл тархалттай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлд санал авах тухай
7. Үнэ бууруулж худалдах тухай зэрэг тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна.