ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА АЛИВАА АРГА ХЭМЖЭЭ ХҮЛЭЭН АВАЛТАНД 18-ААС ДЭЭШ ХУВИЙН ХАТУУЛАГТАЙ ЭТИЛИЙН СПИРТ АГУУЛСАН СОГТУУРУУЛАХ УНДААГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

2022.10.03
Бид хан хэнтийнхэн
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвангуравдугаар хуралдаанаар хоёр дахь асуудал буюу Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвангуравдугаар хуралдаанаар хоёр дахь асуудал буюу Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Архидалтгүй Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулах албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалт, хүндэтгэлийн ёслолд (18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа) өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг хориглолоо.
Ихэнх гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь Архи согтууруулах ундаанаас үүдэлтэй байдаг ба Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил өмнөх онд 114, энэ онд 116 гэмт хэрэг зөрчил бүртгэгдэн 45,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.