“АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” ӨДӨРЛӨГ ӨНӨӨДӨР БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ БОЛЛОО

2022.10.03
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
“Олон улсын ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран зохион байгуулж буй “Ахмадаа хүндэтгэе” өдөрлөг өнөөдөр Биеийн тамир, спортын газарт боллоо. Уг өдөрлөгт Монгол бөхийн өргөөний "Дуулах өдөр дуун цэнгүүн"-ий хамт олон МУАЖ Ө.Баярмагнай, Ж.Одмаа, Л.Чаминчулуун, Д.Долгормаа, МУСТА Ц.Цэвэлмаа, И
“Олон улсын ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран зохион байгуулж буй “Ахмадаа хүндэтгэе” өдөрлөг өнөөдөр Биеийн тамир, спортын газарт боллоо.
Уг өдөрлөгт Монгол бөхийн өргөөний "Дуулах өдөр дуун цэнгүүн"-ий хамт олон МУАЖ Ө.Баярмагнай, Ж.Одмаа, Л.Чаминчулуун, Д.Долгормаа, МУСТА Ц.Цэвэлмаа, И.Самбуу нар болон Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж, Хэрлэн сумын ахмад буурлууддаа ая дууны мэнд өргөлөө. Мөн нутаг орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд залуу нас, бүтээлч хөдөлмөрөө зориулан уйгагүй зүтгэсэн 14 ахмад настанд шагнал гардуулсан юм.