АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ХЭРЛЭН СУМЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022.10.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Ахмадын хорооны санаачилгаар төрийн байгууллагууд хуваарь гарган сар бүр Хэрлэн сумын ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Аймгийн Ахмадын хорооны санаачилгаар төрийн байгууллагууд хуваарь гарган сар бүр Хэрлэн сумын ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон 9 дүгээр сарын 26-нд ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууддаа хүндэтгэл үзүүлэх “АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ” өдөрлөг зохион байгуулж 250 гаруй ахмадууд оролцлоо.
Энэ үеэр ахмадууддаа зориулж Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, ахмадуудынхаа дунд хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулснаас гадна АЗДТГ-ын ахмад ажилтан, Монгол Улсын Гавьяат Эдийн засагч Буниагийн Цэнджавыг алдаршууллаа.
Б.Цэнджав нь төр захиргааны байгууллагад болон санхүүгийн системд ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа нягт нямбай хандаж, хамт олны дунд нэр хүндтэй төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллаж байсан тэргүүний шилдэг ажилтан бөгөөд орон нутгийн санхүүгийн байгууллагыг бэхжүүлэх үйл ажиллагааг төлөвшүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр нийгмийн ахмад зүтгэлтэн юм.