Мэдээ мэдээлэл
ЕБС-ИЙН СУРАГЧДАД “АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ӨРНҮҮЛЛЭЭ
2022.10.03
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн ЗДТГ, АТГ хамтран авлигыг үл тэвчихэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх, зорилгоор Бор-өндөр сумын ЕБС, Хэрлэн сумын ерөнхий боловсролын I, IV сургуулиудад энэ сарын 1-нд “Шударга ёсны танхим” нээсэн.
Хэнтий аймгийн ЗДТГ, АТГ хамтран авлигыг үл тэвчихэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх, зорилгоор Бор-өндөр сумын ЕБС, Хэрлэн сумын ерөнхий боловсролын I, IV сургуулиудад энэ сарын 1-нд “Шударга ёсны танхим” нээсэн. Уг танхимаар дамжуулан сургуулийн сурагчдад авлигын боловсрол олгох цаашлаад аймгийн хэмжээнд иргэдэд шударга ёсны үзэл, авлига, ашиг сонирхлын талаарх мэдээ мэдээллийг хүргэх юм.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд “Авлига, ашиг сонирхлын зөрчил”-ийн тухай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад анхны мэдлэг ойлголт өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа. Уг сургалтад “Шударга ёсны танхим”-ын багш болон ЕБС-ийн 40 орчим сурагч оролцсон юм.