ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН АЖИЛД 97 ЭМЧ 117 ТУСЛАХ АЖИЛТАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

2022.09.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил болон дархлаажуулалтын талаар 21 аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар хуралдлаа.
Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил болон дархлаажуулалтын талаар 21 аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар хуралдлаа.
Энэ үеэр Хэнтий аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаяр мэдээлэл хийв. Тэрбээр “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг зохион байгуулах” тухай аймгийн Засаг даргын 2022 оны А/461 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс 18 суманд 81 ажлын хэсэг гаргаж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг зохион байгуулахад 40 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд үйл ажиллагааны зардал болох 20 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос, автобензин, шатахуунд шаардагдах 20 орчим сая төгрөгийг сум, орон нутгийн төсвөөс шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Уг ажилд 80 малын их эмч, 17 бага эмч, 117 туслах ажилтан ажиллана” гэв. Мал эмнэлгийн Ерөнхий газраас ирэх аравдугаар сарын эхээр шүлхий өвчний эсрэг вакцин хүргүүлэх тул бэлтгэл байдлаа хангахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн хэмжээнд малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг ирэх аравдугаар сарын 20 хүртэл хориглох шийдвэр гаргасан бөгөөд ялангуяа малын гоц халдварт өвчин голомтлон гарсан аймаг сумдаас мал, малын мах хүлээн авахгүй байгаа юм.