УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 12 СУМЫН 41 ААН, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022.09.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д хяналт шалгалт хийж” дүгнэлтээ танилцууллаа.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д хяналт шалгалт хийж” дүгнэлтээ танилцууллаа.
Тус шалгалтаар МУ-д мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, байгаль орчны нөхөн сэргээлт, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны тоолууржуулалт, бүх төрлийн татвар, төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх зорилготой юм.
Ажлын хэсгийг Татварын хэлтсийн дарга А.Гантөмөрөөр ахлуулж, Татварын хэлтсийн БТТХТ-ийн дарга ТУБ байцаагч П.Батгэрэл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын татвар, төлбөр үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Лхагвабаатар, Хэрлэн голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх, Онон улзын сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох, УГГ-н ХДТСГЗ-н мэргэжилтэн Н.Солонго, БОАЖГ-ын усны нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Баярцэцэг, сумдын татварын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, газрын даамал нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Хяналт шалгалтад Баян-Адарга, Норовлин, Батноров, Бэрх, Баян-Овоо, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх гэсэн 12 сумдын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 41 ААН, нөхөрлөлүүд хамрагдсан байна.
Шалгалтын явцад нийт 616,287,326 төгрөгийн ногдол үүсгэн төсөвт 238,057,116 төгрөгийн орлого төвлөрүүлж, 378,230,210 төгрөгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдүүлснээс гадна өмнөх оны болон тайлант 17,065,302 төгрөгийн татварын өрийг барагдуулав. Мөн уурхайн удирдлагуудыг дуудан ирүүлэх мэдэгдэл 8, татварын нэхэмжлэл 25-ыг олгож, 6 ААНэгжийн усны дүгнэлтийн гэрээг шинэчилжээ. Түүнчлэн 41 ААНэгжийн 130 гаруй иргэнд холбогдох хуулийн талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан байна.
ААН, нөхөрлөлүүдийн хувьд усны тоолуур суурилуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргаж ус ашиглах гэрээ байгуулаагүй, тоолуурын баталгаажилт алдагдсан. ус хэтрүүлэн ашигласан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.