АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хуралдаанаар Дадал сумын төвийн 3,5 км хатуу хучилттай авто зам, Баянхутаг сумын ЭМТ-ийн их засвар, Өлзийт тосгоны соёлын төвийн барилгын их засварын нэмэлт ажил, Биеийн тамир, спортын газрын "А, Б" заалын гадна дотор засал, дээврийн засварын ажлын гадна довжооны ажлын шийдэл, Бэрх тосгоны олон улсын стандартын сургуулийн барилгын ажлын цалин хөлсний үнийн өсөлт, Өмнөдэлгэр сумын 640 суудалтай сур
Хуралдаанаар Дадал сумын төвийн 3,5 км хатуу хучилттай авто зам, Баянхутаг сумын ЭМТ-ийн их засвар, Өлзийт тосгоны соёлын төвийн барилгын их засварын нэмэлт ажил, Биеийн тамир, спортын газрын "А, Б" заалын гадна дотор засал, дээврийн засварын ажлын гадна довжооны ажлын шийдэл, Бэрх тосгоны олон улсын стандартын сургуулийн барилгын ажлын цалин хөлсний үнийн өсөлт, Өмнөдэлгэр сумын 640 суудалтай сургуулийн барилгын нэмэлт гэрээний тус тус асуудлуудыг хэлэлцлээ.
Барилгын компаниудын хувьд бараа материалын үнийн өсөлттэй холбогдуулан төсөвт өртөг нэмэгдэх, зураг төсөвт ороогүй нэмэлт ажлууд хийх зайлшгүй шаардлага тулгарсан зэрэг асуудлууд үүссэн байна.
Тиймээс аймаг орон нутгийн зүгээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлүүлэх, чанартай гүйцэтгүүлэх нь нэн тэргүүний асуудал тул зураг төсөвт өөрчлөлт, оруулах нэмэлт ажлын санхүүжилтийг магадлангаар оруулахыг дэмжсэн албан бичгийг холбогдох газруудад хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.