ХЭНТИЙ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV ДУГААР ИХ НААДАМД 49 МЕДАЛЬ АВЧ, 21 АЙМГАА ХОШУУЧИЛЛАА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Энэ сарын 9-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын XV их наадамд Хэнтий аймгийн баг тамирчид түрүүлсэн.
Энэ сарын 9-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын XV их наадамд Хэнтий аймгийн баг тамирчид түрүүлсэн.
Энэхүү наадамд тамирчдаа бэлтгэх хороог 2021 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж даргаар нь аймгийн Засаг даргын орлогч Б.Батсайхан, дэд даргаар аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, нарийн бичгийн даргаар БТСГ-ын Төрийн захиргааны удирдлагын албаны дарга Г.Солонго нараар ажилласан бөгөөд уг ажлын хэсгийнхэн өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж, тэмцээний талаар танилцууллаа.
Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг шалгарсан бол 21 аймгаас Хэнтий аймаг спортын 24 төрөлд 157 тамирчин, 17 багш дасгуулагчтайгаар оролцож 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртэж тэргүүлсэн юм. Энэхүү тэмцээнд оролцоход аймгийн зүгээс 50 сая төгрөгний дэмжлэг үзүүлжээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав баг тамирчдаа зөв удирдан чиглүүлж оролцуулсан ажлын хэсгийнхэн болон амжилт гаргасан баг тамирчдадаа талархаж байгаагаа илэрхийлээд 100 жилийнхээ өмнө баг тамирчдадаа хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн ирэх жил болох Хүүхдийн спортын их наадамд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсноос гадна 2023 оны 8 дугаар сард ОУХМ, Биндэр сумын харьяат Пүрэвцогтын Энхманлайн нэрэмжит “Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн спортын их наадам”-ыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ удаагийн спортын их наадмын ХБИ-ийн 6 төрөлд манай аймаг оролцож 3 алт, 3 мөнгөн медаль авсан юм.