ДЭЛХИЙН БАНКНААС ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
МУ-ын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр тавьсан хүсэлтийн тавьсны дагуу Дэлхийн банкны ажлын хэсгийнхэн өнөөдөр Хэнтий аймаг хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Тус төслийг улсын хэмжээнд 3 чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Баганууур-Чингис, Чойбалсан чиглэлийн цахилгаан дамжуулах шугамыг 110 кв-ыг 220 кв болгож өргөтгөх ажил юм.
Тиймээс уг төслийг манай аймагт хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, байгаль орчинд нөлөөлөх байдал, хүн амын эрчим хүчний хэрэглээ, эдийн засгийн хөгжил, цаашид ямар чиглэлээр хөгжих зорилго зорилтын талаар судалгааны ажлаа эхлүүлж байна.
Тус ажлын хэсгийнхэн маргааш ГХБХБГ, Хэрлэн сум, ХХҮГ, БОАЖГ, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК-ий удирдлагуудтай уулзалт хийж шаардлагатай мэдээллүүдээ солилцохоор боллоо.