БАТШИРЭЭТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА 65 ХУВЬТАЙ БАЙНА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцлаа. Тус барилга нь 6 ортой 22х12,5 метр арагт бүтээцэн 2 давхар барилга бөгөөд гүйцэтгэгчээр "Винтер гарден” ХХК ажиллаж байна. Нийт санхүүжилт нь 704,5 сая төгрөг.

Одоогийн байдлаар хавтгай дээвэр, гадна дүүргэлт, цонх суулгах ажил хийгдэж дууссан, гүйцэтгэл 65 хувьтай байна.
Төсөвт тусгагдаагүй эмнэлгийн хуучин барилга буулгах цэвэрлэх ажилд цаг хугацаа, машин механизм ажиллуулснаар зардал нэмэгдсэн тул дахин магадлал оруулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлснээр ажил зогсонги байдалтай байна.
Төсвийн асуудал шийдэгдсэн тохиолдолд ажлаа үргэлжлүүлж ирэх онд ашиглалтад оруулна.