БАТШИРЭЭТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА 40 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Батширээт сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар тус суманд ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Батширээт сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар тус суманд ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа.
Улсын төсвийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 300 хүний суудалтай, 42*37 метр, 2 давхар уг барилгын гүйцэтгэгчээр нь "Винтер гарден" ХХК, Зураг төсөл зохиогчоор “Зэт прожект” ХХК ажилладаг. Захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ тавьж байна.
Одоогийн байдлаар төмөр бетон карказны ажил бүрэн дууссан, эрчим хүчинд холбогдсон, 12 ажилтан 1 давхрын өрлөгийн ажилд ороод байна. Нийт ажлын гүйцэтгэлтэй 40 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2023 онд 6 дугаар сард ашиглалтад орно.
Барилгын салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг болох бараа материалын үнэ өссөнтэй холбогдуулан төсвөө нэмүүлэхээр магадлангаар орох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. Аймгийн удирдлагын зүгээс гадна хөөсөн пассатыг метал пассатаар солих саналаа зураг зохиогчид хүргүүлсэн. Учир нь хөөсөн пасад нь орон нутгийн нөхцөлд тохиромжгүй байдаг тул чанартай метал пассатаар солих нь илүү эдэлгээ сайтай байдаг аж.