Мэдээ мэдээлэл
УДААШРАЛТАЙ БАЙГАА БАРИЛГЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2022.09.22
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар Баянхутаг суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар Баянхутаг суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Тус суманд энэ онд 1,9 тэрбум төгрөгийн төсөвт өрөгтэй 4 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагийн нэг нь 600 м.кв талбай бүхий хоёр давхар 40 ортой дотуур байрны барилга. Тус барилгыг 2021 оноос “Манагал констракшн” ХХК барьж, гэрээний дагуу энэ оны 11 дүгээр сард хүлээлгэн өгнө.
Одоогийн байдлаар талбайд 12 ажилчин 2-р давхрын 38-ын өрлөгийн ажлыг хийж байгаа бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Тиймээс аймгийн удирдлагуудын зүгээс ажлыг маш эрчимтэй хийж гүйцэтгэх, барилгын ажлын технологийн дарааллыг баримтлан ажиллахыг анхаарууллаа.
Үргэлжлүүлээд Баянхутаг сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлын бодит байдалтай танилцаж нэмэлтээр хийх ажлуудыг зөвшилцсөн юм.
Өнгөрөгч 6 дугаар сард аймгийн Засаг дарга тус суманд ажиллах үеэр ЭМТ-ийн засварын ажилтай танилцаж байсан бөгөөд зураг зохиогч нь ажлын тоо хэмжээг үе шатны хуваарийн дагуу гаргаагүй тул ажлын явц удаашралтай байгаа талаар гүйцэтгэгч компаний зүгээс мэдээлж байсан. Тиймээс зураг зохиогчийг газар дээр нь ирж ажиллах, засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Бүрдэн тойрог” ХХК-ийг ажлаа шуурхайлах, сумын удирдлагуудыг хяналтаа сайн тавих үүрэг чиглэлийг өгч байсан юм.
Мөн захиалагчийн хяналт тавьж байгаа ГХБХБГ-аас зураг зөрчиж буруу технологиор хийсэн дээврийн ажлыг буулгуулж, дахин хийлгэжээ.
Одоогийн байдлаар барилгын дээвэр, гадна фасад, цэвэр бохирын шугам сүлжээний ажил, бохирын цооног, сантехникийн тоноглолын ажил, хулдаасан шал зэргийг бүрэн хийж гүйцэтгэжээ. Цаашид дотор засал, гадна хаалга солих, цахилгааны монтаж шинэчлэх шаардлагатай байгаа юм.