ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫГ “ЧАНДМАНА ТАЛ” ХХК ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЖ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий чуулга баригдаж эхлээд 11 жил, тус барилгыг “Макс майнд” ХХК гүйцэтгэж эхлээд 7 жил болсон. Аймгийн үе үеийн удирдлагууд зүгээс “Макс майнд” ХХК-ийг ажлаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг анхааруулсаар байсан боловч гүйцэтгэл хангалтгүй байсан тул өнгөрсөн 3 дугаар сард “Макс майнд” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, дахин тендер зарласан юм.

Тус тендерт Ж.Энхболд захиралтай “Чандмана тал” ХХК шалгарч ажлаа эхлүүлжээ. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар газар дээр нь очиж танилцаж чуулгыг барилгыг ашиглалтад оруулахад бүх талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд эхний ээлжинд халаалт, цахилгаанд холбогдож, дотоод засал тохижилтын ажлуудаа үе шаттай гүйцэтгэхээр хэлэлцэж тохирлоо.
Одоогийн байдлаар талбай дээр 20 хүн ажиллаж байгаа бөгөөд сангийн ажил, цахилгааны ажил, салхивчийн ажил хийгдэх үе шат бүрт хүн хүчээ нэмж, шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулж 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч талаас мэдээлсэн юм. Мөн шаардлагатай бараа материалуудаа татан авч эхэлжээ.
Уг компани нь 2021 онд Дорнод аймгийн чуулгыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай компани юм.