ХЭРЛЭН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
1500 хүүхдийн хүчин чадалтай Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн барилгын ажилтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар танилцлаа.
1500 хүүхдийн хүчин чадалтай Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн барилгын ажилтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар танилцлаа.
Уг барилгыг “Содон Номин Констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Одоогоор байдлаар 65 ажилтантай дотоод засал, гаднах талбайн тохижилтын ажлыг хийж байна. Шаардагдах бараа материалаа бүгдийг нь татсан ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгааг гүйцэтгэгч компаний зүгээс мэдээллээ.
Тус барилга нь 9000 м2 талбайтай, 2 спорт заал, 1 урлаг заалтай орон нутагт баригдаж байгаа хамгийн том сургууль юм.