“ХЭНТИЙ НАМРЫН БАЯР” 2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР 55 САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хэнтий намрын баяр 2022” арга хэмжээнд 18 сум, 3 тосгоны 173 иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоод, 270 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 55 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
“Хэнтий намрын баяр 2022” арга хэмжээнд 18 сум, 3 тосгоны 173 иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоод, 270 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 55 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
Мөн энэ үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоочид, зохион байгуулалт сайтай оролцсон сумдыг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. Үүнд:
“Эрүүл хүнс 2022” үзэсгэлэн худалдаанд
1. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Мөрөн сумын саальчин Ж.Сэржмядаг
2. Шилдэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Дадал сумын “Сэрүүн галтай андууд” хоршоо
3. Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Бэрх тосгоны Х.Энжаргал
“Шинэ ургац 2022” үзэсгэлэн худалдаанд
1. Шилдэг ногоочноор Дархан сумын ногоочин Ц.Батчулуун
2. Шилдэг ногоочноор Бор-Өндөр сумын ногоочин Б.Алтанчимэг
3. Шилдэг ногоочноор Мөрөн сумын ногоочин Салиха
4. Шилдэг даршилсан ногоо төрлөөр Баян-Овоо сумын ногоочин Ч.Тэрбиш
5. Шилдэг боловсруулсан жимс, жимсгэнэ төрлөөр Биндэр сумын Д.Байгалмаа
Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд
1. Шилдэг мод, модон эдлэлийн төрлөөр Дадал сумын Э.Золжаргал
2. Шилдэг гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн төрлөөр Хэрлэн сумын А.Пунцаг
3. Шилдэг оёмол бүтээгдэхүүн төрлөөр Батноров сумын М.Мөнгөнбагана
4. Шилдэг арьс ширэн эдлэл төрлөөр Хэрлэн сумын Ч.Батбилэг
5. Шилдэг шинэ санаа шилдэг бүтээл /Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн/ төрлөөр Батноров сумын А.Цогтбаатар нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн “Хэнтий намрын баяр 2022” арга хэмжээнд идэвхи санаачилгатай зохион байгуулалттай оролцсон сумаар Дадал сум тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон бол Баян-Овоо сум дэд байр, Цэнхэрмандал сум гутгаар байранд орлоо.