НАМРЫН БАЯР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Намрын баяр” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Чингис хотод эхэллээ.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож Аймаг орон нутгийн удирдлагуудын хувьд эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг эрхэмлэдэг бөгөөд иргэдийг ч мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тэр дундаа Хэнтийдээ үйлдвэрлэсэн эрүүл, чанартай бараа бүтээгдэхүүнийг сонгохыг уриаллаа.
Мөн Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтаж Хэнтий аймгийн брэнд бүтээгдэхүүний багц гаргахаар төлөвлөн ажиллаж байгаагаа танилцуулсан юм.
Энэ үеэр Дархан сумын иргэн Гансүхийн Батхишигийг Хан Хэнтийн алдарт цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.
Намрын баяр арга хэмжээ маргааш үргэлжилнэ.