Мэдээ мэдээлэл
“ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР 100 КМ” ЯВГАН АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
2022.09.22
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
“Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Биеийн Тамир Спортын Улсын Хороо болон “Монголын явган алхалтын холбоо” хамтран “4 аймаг 400 км” уртын явган аяллыг зохион байгуулж байна.

Үүний нэг нь “Эзэн Чингис хааны өлгий нутгаар 100 км” сэдвийн дор Хэнтий аймгийн Өндөрхаан хайрханруу алхахаар 8 аймаг, 9 дүүргийн 70 орчим алхагчид Чингис хотод хүрэлцэн ирлээ.
Уг алхалтын багийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээж авч “эрүүл мэндийнхээ төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн бие мах, сэтгэл зүрхээрээ үлгэрлэн харуулж, олон нийтийг явган алхалтад уриалан дуудаж байгаад” талархал илэрхийлж Монголын явган алхалтын холбоо”-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэд эзэн Чингис хааны хөргийг гардуулан өглөө.
Явган алхалт нь хүн амын хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаатай олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн үр нөлөөтэй, түгээмэл арга төдийгүй хамгийн олон хүнийг хамруулж чадах өргөн далайцтай, бүх нийтийн спорт юм.
Хэнтий аймаг дахь явган алхалтын арга хэмжээг “Монголын Явган алхалтын холбоо”-ны салбар “Хэнтий аймгийн явган алхалтын холбоо”-ны зохион байгуулж байна.