“ТА ОРОЛЦ БИД ЗӨВЛӨЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас төрийн 8 байгууллагатай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Засаг даргын тамгын газар. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас төрийн 8 байгууллагатай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Засаг даргын тамгын газар. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Эрүүл мэндийн газар. Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Политехникийн коллеж үйл ажиллагаагаа иргэдэд нэг дор сурталчлан таниулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна боломжит үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарласан төсөл хөтөлбөрүүдэд оролцож, шалгарсан иргэд өдөрлөгийн үеэр өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагааг танилцуулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.
Хэнтий аймгийн нийт иргэд та бүхэн энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцож, өөрт хэрэгтэй “нийгмийн салбарын үйлчилгээг нэг дороос” авахыг уриалж байна.