ЧИНГИС ХОТЫН БОХИРЫН ТӨВ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА “И ЭН СИ СИ” ХХК-Д ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ, ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Чингис хотын бохирын төв шугамыг шинэчлэх 2 багц ажлыг 2021 оноос эхлүүлсэн. Тус ажил нь нийтдээ 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 1 дүгээр ээлжинд цэвэрлэх байгууламжаас баруун 4 зам хүртэл, 2 дугаар ээлжинд баруун 4 замаас малчдын хороо хүртэл төв бохирын шугамыг шинээр тавихаар төлөвлөсөн.

Үүнээс 1 дүгээр ээлжийн 5 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй 2,4 км урттай ажлыг “И Эн Си Си” ХХК гүйцэтгэхээр шалгарч 2021 оноос ажлаа эхлүүлсэн боловч энэ оны хувьд тодорхой ажил гүйцэтгээгүй зогсонги байдалтай байгаа юм.
Тиймээс БХБЯамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс газар дээр нь очиж “И Эн Си Си” ХХК-д гэрээний дагуу үүргээ биелүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна ногоон байгууламжийг сүйтгэхгүй байх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй стандартад нийцүүлж чанартай гүйцэтгэхийг анхааруулсан юм. Мөн төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй, үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгдээ.
Энэхүү ажил бүрэн ашиглалтад орсон тохиолдолд Чингис хотын ААН-үүд, орон сууцны айл өрхүүд нэгдсэн бохирын шугамд холбогдож эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжтой болохоос гадна 1, 2 дугаар багт хийгдэж байгаа гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилтай уялдаж, тус гэр хорооллын айл өрхүүд цэвэр бохирын шугамд бүрэн холбогдоно.