ДАДАЛ СУМЫН ХЁРХОН ГОЛД БЯРВААЗ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг өнгөрсөн 5 дугаар сард Дадал суманд ажиллах үеэр иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу Дадал сумын Хёрхон голд бярвааз барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг өнгөрсөн 5 дугаар сард Дадал суманд ажиллах үеэр иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу Дадал сумын Хёрхон голд бярвааз барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн.
Учир нь Дадал суманд орсон борооны улмаас Балж, Хёрхон голууд үерлэж онц аюултай нөхцөл байдал үүснээс Балж, Агц, Баян-Овоо багийн 150 өрхийн 400 иргэн усанд хаагдаад байсан юм.
Иргэд Балж голын боомын гармаар 1976 онд тавигдсан бярвааз, Галттай хэсэгт Бүргэдийн гармаар 2020 онд тавигдсан бярваазаар зорчдог бөгөөд эдгээр 2 гармын дунд байрлах Хёрхон голд бярвааз байхгүйн улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учирснаас гадна хил хамгаалалтыг зохион байгуулах, албаны бэлэн байдлыг хангах, хангалт үйлчилгээг хилийн цэргийн салбар, харуулд хүргэх, хилчид болон сум орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд чирэгдэлтэй нөхцөл байдалтай байжээ.
Үүний дагуу Хёрхон голд бирваз тавих ажлыг Багануур дахь Хилийн цэргийн 0252 дугаар ангийн албан хаагчид 2022 оны 8 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 14-ний хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж аймгийн Засаг дарга Ц.Чогсожавыг өнөөдөр Дадал суманд ажиллах үеэр ашиглалтад хүлээлгэн өглөө.