ДАДАЛ СУМАНД 3,5 КМ БЕТОН ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИГДАЖ БАЙНА

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өвөлжилтийн бэлтгэл байдал, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар сумдад ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өвөлжилтийн бэлтгэл байдал, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар сумдад ажиллаж байна. Энэ үеэр Дадал сумын төв доторх бетон хучилттай авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус зам нь нийт 3,5 км урттай, сумын төв хэсэгт 14 м зорчих хэсэг бүхий 4 эгнээ зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой бүхий бетон хучилттай.
Энэхүү ажлыг улсын төсвийн 4,3 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Идэрширэгү” ХХК гүйцэтгэж байна. Гэрээний дагуу ажлаа ирэх онд хүлээлгэн өгөх ёстой ч тус компаний хувьд энэ онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар аймгийн Засаг даргад танилцууллаа.
Одоогийн байдлаар шороон далангийн ажил хийгдэж дууссан бөгөөд бетонон хучилтын арматурыг зангидаж, хэв хучмал хийхэд бэлэн болгожээ.
Дашрамд сонирхуулахад Дадал суманд 2022 онд улс, орон нутгийн 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.