“ТА ОРОЛЦ БИД ЗӨВЛӨЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хэнтий аймгийн дараах байгууллагуудтай хамтран 2022 оны 9 сарын 15-ны өдөр иргэддээ зориулж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах болсноо мэдэгдэхэд таатай байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хэнтий аймгийн дараах байгууллагуудтай хамтран 2022 оны 9 сарын 15-ны өдөр иргэддээ зориулж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах болсноо мэдэгдэхэд таатай байна. Үүнд:
1. Засаг даргын тамгын газар
2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
3. Эрүүл мэндийн газар
4. Нийгмийн даатгалын хэлтэс
5. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
6. Улсын бүртгэлийн хэлтэс
7. Насан туршийн боловсролын төв
8. Политехникийн коллеж
Уг өдөрлөгийн хүрээнд эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд нэг дор сурталчлан таниулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна боломжит үйлчилгээг газар дээр нь үзүүлэх болно.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарласан төсөл хөтөлбөрүүдэд оролцож, шалгарсан иргэд өдөрлөгийн үеэр өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагааг танилцуулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах юм.
Хэнтий аймгийн нийт иргэд та бүхэн энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцож, өөрт хэрэгтэй “нийгмийн салбарын үйлчилгээг нэг дороос” авахыг уриалж байна.
Та оролц, Бид зөвлөе!