"СЭРСЭН ТАЛ-2022"ДУУ ХӨГЖМИЙН НААДАМ, ОРЧИН ҮЕИЙНДУУ ДУУЛААЧДЫН УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч "СЭРСЭН ТАЛ-2022" дуу хөгжмийн наадам, Орчин үеийн дуу дуулаачдын улсын 2-р уралдаан хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 2022 оны 09 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдаанд мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр чуулгуудын уран бүтээлчид болон мэргэжлийн сургуулийн оюутан суралцагчид нийт 70 уран бүтээлчид оролцсоноос
Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Отгонбат Тэргүүн байранд орж,
Сүлд чуулгын дуучин Ц.Амарболд,
Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Л. Бүүвэйбаатар нар Дэд байр,
Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Н.Чулуунхүү,
Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Д.Эрдэнэ-Очир,
Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Х.Мягмарсүрэн нар Гутгаар байр,
Сүлд чуулгын дуучин Ж.Үржинханд Тусгай байрыг тус тус эзэллээ.
Шилдэг концертместрээр Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, дуулаачийн тэнхимийн эрхлэгч, МУСТА Т. Энхтуул шалгарлаа.
Уралдааны Ерөнхий шүүгчээр МУГЖ, ДБЭТ-ын Ерөнхий захирал Ц.Түвшинтөгс, Шүүгчээр Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач, МУУГЗ Намхайн Буянбаатар, МУСГЗ, зохиолч Ж.Саруулбуян, шүүгчдийн нарийн бичгийн даргаар ДБЭТ-ийн дуучин, МУСТА Б.Урангоо нар ажиллалаа. Уралдаан оролцсон нийт уран бүтээлчиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.