ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН “ИЛЖИГТЭЙН ХӨНДИЙН ДООД ХЭСЭГ” ОРД ГАЗАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА "МОНГОЛЛАМБЕР" ХХК-ИЙН ТАЛБАЙД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Цэнхэрмандал сумын урд талд төв магистрал /мянганы/ зам дагуу байрлаж, Алтны бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй "МОНГОЛЛАМБЕР" ХХК-ийн талбайд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт өнгөрсөн 7 дугаар сард газар дээр нь танилцаж, ажлын хэсэг гаргаж шалгуулахаар шийдвэрлэсэн.
Цэнхэрмандал сумын урд талд төв магистрал /мянганы/ зам дагуу байрлаж, Алтны бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй "МОНГОЛЛАМБЕР" ХХК-ийн талбайд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт өнгөрсөн 7 дугаар сард газар дээр нь танилцаж, ажлын хэсэг гаргаж шалгуулахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогчийн баталсан 2022.08.01-ний өдрийн удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг гарч, Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэр, “Илжигтэйн хөндийн доод хэсэг” орд газарт үйл ажиллагаа явуулж буй “Монголламбер” ХХК-ийн үйл ажиллагаанд Авто замын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон бусад стандарт, дүрэм журмын хэрэгжилтийн байдал, тухайн жилийн олборлолт явуулсан талбайн нь тусгай зөвшөөрлийн талбайгаас гарсан эсэхэд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
“Монголламбер” ХХК нь MV-021583 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаартай “Илжигтэй хөндий” доод хэсэг орд газрын 879,5 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Улсын чанартай хот хоорондын авто замыг дамнуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба олборлолтын хэсэг нь замын хойно, баяжуулах хэсэг нь автозамын урд хэсэгт байрладаг. Ашигт малтмалын газраас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа 2021 оноос эхлүүлжээ.
2022 онд уулын ажлын төлөвлөгөөний дагуу нийт 5 блокт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 2 блокийг ашиглаад байна. Олборлолт явуулж буй В1, В2 блок нь 12.05 га талбайтай хот хоорондын автозамаас 47м зайтай байгаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн олборлолт хийгдээгүй нь хэмжилтээр тогтоогдсон.
Харин ашиглалтын лицензийн хилийг тогтоож байнгын шав тэмдэг тавьсан актыг 2020 онд хийлгэсэн боловч тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн буланд тавьсан байнгын шав тэмдгийн дугаар, код бүдгэрсэн, зарим тэмдэглэгээ нь арилсан байна.
Тиймээс ажлын хэсгийн зүгээс байнгын шав тэмдгийн актыг шинэчлэх, хот хоорондын авто зам, уурхайн олборлолтын хэсгийн хооронд аюулгүйн зайг тэмдэгжүүлэх, пайз байршуулах, орон нутгийн ард иргэдэд үйл ажиллагааны талаарх мэдээллээ хүргэж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгчээ.