ОНЦГОЙ КОМИССЫН VII ХУРАЛДААН БОЛЛОО

2022.09.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Өнөөдөр буюу 2022.09.12-нд өвөлжилтийн бэлтгэл байдал байдал, цаг үеийн асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Өнөөдөр буюу 2022.09.12-нд өвөлжилтийн бэлтгэл байдал байдал, цаг үеийн асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Хуралдаанаар өвөлжилтийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээг УЦУОШТөв, Мал амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний ажлын явцын талаар Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Хүнс хөдөө аж ахуйн газар тус тус мэдээлэл хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлэл:
Аймгийн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдын нөөцөд 80 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Норовлин, Батноров, Баян-Овоо сумд 130 тн өвс, 49,1 тн ногоон тэжээл тус тус бэлтгэсэн.
Аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх ажилд 16 сумын 2597 хүн, 1910 техник хэрэгсэлтэй гарч 130,0 мянган тн хадлан бэлтгэхээс 66,4 мянган тн-ыг бэлтгэсэн нь 51,1 хувьтай байгаа бөгөөд 35 тн ногоон тэжээл, 38,0 тн үйлдвэрийн тэжээл, 11 тн гар тэжээл тус тус бэлтгээд байна.
Аймгийн хэмжээнд Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдад 8 аймгийн 12 сумын 8618 толгой мал отроор намаржиж байна.
Мал эмнэлгийн газрын мэдээлэл:
Улсын хэмжээнд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар шүлхий өвчин 6 аймгийн 10 суманд 1773 мал, Бог малын мялзан 6 аймгийн 10 суманд 4170 мал, Үхрийн арьс товруутах 4 аймгийн 8 суманд 1619 үхэр тус тус өвчилсөн дүн мэдээтэй байна.
Манай аймгийн хувьд 2022 онд шүлхий өвчин 5 суманд оношлогдож 1889 мал өвчилсөн бөгөөд 430,0 мянган малыг дархлаажуулсан. Бог малын мялзан өвчин 4 суманд оношлогдож 489 мал өвчилсөн, 41,7 мянган малыг дархлаажуулсан бол Хонины цэцэг өвчин 5 суманд оношлогдож 221 мал өвчилсөн, 49,3 мянган малыг дархлаажуулсан.
Мал угаалгын ажилд 288 хүний бүрэлдэхүүнтэй 94 ажлыг хэсэг гарч 2452,8 мянган мал угааж гүйцэтгэл 55,6%-тай, Бруцеллёзын дархлаажуулалтад 566,0 мянган мал хамруулж гүйцэтгэл 50,2%-тай хийгдэж байна. ҮАТӨ-ий үзлэг 89,7 %-тай хийгдэж дууссан, нийт малчин өрхийн 12,1 %-ийг асуумж судалгаанд хамруулж идэвхгүй тандалт хийсэн.
Хуралдаанаар Мал эмнэлгийн газраас оруулсан саналын дагуу мал, амьтны гоц халдварт өвчин гарах, дамжин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдлээр орох болон дамжин өнгөрөх малын шилжилт хөдөлгөөнийг хянах түр хяналтын цэгийг Цэнхэрмандал сумын “Дэлүүн болдог”-т байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах зардлын тооцоо, ажиллах хүн хүчний судалгааг нарийвчлан гаргах үүргийг Мал эмнэлгийн газарт өглөө.