"ӨРТӨӨ 240 REST AREA" ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ ЖАРГАЛТХААН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022.09.11
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
MCS группын охин компани "ИСУН МОД ТУР" ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын мянганы зам дагуу "ӨРТӨӨ 240" түр буудаллах цэг, ариун цэврийн байгууламж, хүнсний дэлгүүр, түргэн хоол, душ зэрэг цогц үйлчилгээний газрыг барьж өнөөдөр ашиглалтад орууллаа.

Тус газар нь эрчим хүч тасалдсан тохиолдолд нарны эрчим хүчээр ажиллах, мөн шалнаасаа газаар халдаг байдлаар хийжээ.
Ариун цэврийн өрөөнүүдийн хувьд эрэгтэй, эмэгтэй нойлтойгоос гадна, ХБИ, жирэмсэн, хүүхдүүдэд зориулсан 00-той. Гадна талдаа трестай, хог ангилах хогийн жишиг сав, ХБИ үйлчлүүлэх боломжтой шат зэргийг шийдэж өгсөн нь орон нутагт жишиг тогтохуйц бүтээн байгуулалт болжээ. Өдөр бүр 07-23 цагийн хооронд ажиллах бөгөөд цаашид 24 цагаар ажиллахаар төлөвлөж байна. Өртөө 240 гэж нэрлэсэн нь Улаанбаатар хотоос 240км зайт байрлаж байгаа учир ийнхүү нэрлэжээ.
Дашрамд сонирхуулахад MCS групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 30 сая модыг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт тарихаар болсноос гадна Сэцэн хааны ордон музейг 100 гаруй сая төгрөгөөр сэргээн засварлахаар болсон юм.