"СЭРСЭН ТАЛ" ГЭР УРЛАН ЖАРГАЛТХААН СУМЫН ХОЙМОРТ БАЙРЛАЖ БАЙНА

2022.09.11
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын "СЭРСЭН ТАЛ 2022" Орчин цагийн дуу дуулаачдын улсын 2-р уралдаан Жаргалтхаан суманд 2 өдрийн турш зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр түүний гэр урлангаар зочиллоо. Уран бүтээлчийн хосгүй ховор эдэлж хэрэглэж байсан зүйлс, гар бичмэл нот, хүндэт шагналууд, зургийн цомгууд, түүний уран бүтээлээ тоглож байсан төгөлдөр хуур, цөөн тоогоор хэвлэсэн пянз зэрэг олон зүйлсээр урланг нь баяжуулжээ. Тус урланг анх 2018 онд түүний нэрэмжит Сэрсэн тал анхдугаар уралдаанаар газрыг нь олгож, урлангийн байшинг барьж байсан бол дотор тохижилтыг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн тохижуулжээ. Одоо түүний гэр бүл, хань, үр хүүхдүүд нь Шарав сангийнхаа нэрийн дор хөгжүүлэн баяжуулж байна.