ӨНӨӨДӨР ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2022.09.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монгол Улс УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон байдаг.

Энэ өдөр Чингис хотноо аймаг сумын удирдлагууд Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэн, тэдний санал хүсэлтийг сонссон юм.
1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. 2019-2022 онд Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, төв комисстой хамтран нийт 91 хүний 4тэрбум 325 сая төргрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 27 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 85 дахь жил тохиож байна.