Мэдээ мэдээлэл
“АМЖИЛТЫН ГҮҮР” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ ЗЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ АВСАН ИРГЭД ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА АМЖИЛТТАЙ ЯВУУЛЖ БАЙНА
2022.09.08
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлсэн “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих” хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох төслийн сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар 2022 онд Хэрлэн суманд ил тод байдлаар явуулсан.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлсэн “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих” хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох төслийн сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар 2022 онд Хэрлэн суманд ил тод байдлаар явуулсан.
Тус сонгон шалгаруулалтад шалгарч, 10 сая төгрөгийн дэмжлэг авсан 13 иргэний үйл ажиллагаагаатай танилцаж, санхүүжилтээ төслийн дагуу зарцуулсан эсэхэд ХХҮГ-аас 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийн ажиллаж байна.
Үүнд:
1. Н.Ган-од “Од" Авто засварын үйлчилгээ,
2. С.Баярцэцэг "Bayraa,s beauty salon" гоо сайхны салон
3. Б.Санчирмаа “Нарс урлан" оёдол хувцас үйлдвэрлэл
4. Б. Хатанбаатар "Монгол уран ухаан" модон эдлэл
5. Д.Туяа "Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ"
6. Д.Мөнхбаатар “Кино, контентийн үйлдвэрлэл, медиа урлагийн хөгжүүлэлт"
7. Б.Мөнхбат "Хэрлэн гагнуур" төмөр эдлэл
8. П.Баасандорж "Мөнгөн хийц" алт мөнгөний дархан
9. Г.Хишигжаргал "Хишиг" урлан оёдол
10. З.Энхбаяр "Ахмадын хороо"-ны цайны газар нийтийн хоол үйлдвэрлэл
11. Б. Бямбацэцэг "Өгөөмж" бялууны үйлдвэрлэл
Шалгалтад хамрагдсан 11 иргэн зээлээ зориулалтын загуу зарцуулж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаагийн зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлж, эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж байна.