Мэдээ мэдээлэл
БАТНОРОВ СУМЫН ЭРДЭНЭ-ЧАНДМАНЬ, ДУНДБҮРД БАГИЙН 120 ШАХАМ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2022.09.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт “Эргэх холбоо-52” Иргэдээ сонсох уулзалтыг Батноров сумын Эрдэнэ-Чандмань, сумын төвийн Дунд бүрд багуудад зохион байгуулж, хоёр багийн 120 шахам иргэдтэй уулзалт хийлээ.
УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт “Эргэх холбоо-52” Иргэдээ сонсох уулзалтыг Батноров сумын Эрдэнэ-Чандмань, сумын төвийн Дунд бүрд багуудад зохион байгуулж, хоёр багийн 120 шахам иргэдтэй уулзалт хийлээ. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нийтдээ 21 сум, тосгоны 81 багт ажиллаж 12 мянга гаруй иргэдтэй биечлэн уулзалт хийж, иргэдийн амьдрал, багт тулгамдаж буй асуудлыг сонсож, тэдний санал хүсэлтийг хүлээн аваад байна.
Иргэдэд Засгийн газрын онцлог шийдвэр, УИХ-ын 2021 оны намар, 2022 оны Хаврын чуулганы тойм, шинээр батлагдсан хууль, Хэнтий аймгийн төсөв, хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн онцлог үзүүлэлтийг уулзалтаараа танилцуулан явж байна.
Эрдэнэ-Чандмань багийн төв 2019 онд баригдаж ашиглалтад орсон. “Ковид-19” цар тахлын үед ашиглагдаагүй орхигдож, улмаар багийн иргэдээс хандив цуглуулж, дотор засал хийж тохижуулсан шинэ багийн төвдөө уулзалтаа зохион байгууллаа. Улсын сайн малчин Д.Наранчимэг, Улсын аварга малчин С.Батсуурь нарын 7 хүн багийн иргэдээ төлөөлөн УИХ-ын гишүүн, аймгийн Засаг даргад хандан санал хэллээ. Тоймолбол, суманд тариалан эрхэлж буй компаниуд малчдад хөнгөлөлттэй өвс тэжээл олгох талаар зохицуулалт хийж өгөхийг хүслээ.
Үүнчлэн сумын ЗДТГ-т мал эмнэлгийн тасгийн орон тооны мэргэжилтнүүд дутагдалтай, ноосны урамшууллын материал бүрдүүлэхэд хүндрэлтэй байдгаас шалтгаалж 500 гаруй малчдаас 90 гаруй малчин ноосны урамшуулалд бүртгүүлсэн гэв. Цаашлаад багийн хилийн цэс, Бэрх тосгоны малчдад өвөлжөөний хаваржааны газар олгох асуудал хүндрэлтэй байдаг талаар багийн иргэд хэллээ.
Мөн үеэр мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа Эрдэнэ-Чандмань багийн малчин Эрдэнэцогтын Мөнх-Эрдэнэд ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнагдсаныг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өглөө.
Харин сумын төвийн Дундбүрд багийн иргэд, төрийн албан хаагчдаас Тэмүүжин Боорчи нарын нөхөрлөлийн тухай өгүүлсэн “Андгай” дуулалт жүжгийг дүрсжүүлэх, Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн санхүүжилт, цэцэрлэгийн шинэ барилга, хуучин барилгын их засварын асуудал, аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй Зөгийн Үүр хөтөлбөрт оюутнаа хамруулах зэрэг асуудлаар 6 хүн санал хүсэлтээ илэрхийллээ.
Батноров сумын 200 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгыг ирэх оны төсвийн төсөлд тусгаж, Сангийн яам руу саналаа хүргүүлсэн. Харин “Андгай” дуулалт жүжгийг дүрсжүүлэх ажлыг Соёлын яаманд уламжлахаар боллоо.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав сумын иргэнээс хандсан нэг хүүхдийн сургалтын төлбөрийн зардлыг Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.