ТАХИЛГАТ, ӨЛЗИЙТ ТОСГОНД 20 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

2022.09.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, чанартай хүргэх зорилгоор Өлзийт, Тахилгат тосгонд шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, чанартай хүргэх зорилгоор Өлзийт, Тахилгат тосгонд шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тодруулбал зөөврийн болон суурин компьютер, 3 үйлдэлт принтер, өнгөт принтер, төрийн үйлчилгээг иргэн үнэлдэг үнэлгээний төхөөрөмж, интернэтийн төхөөрөмж зэрэг 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж олгожээ.
Ингэснээр дээрх 2 тосгоны хувьд ажлын албаныхаа компьютер хэрэгслийг бүрэн шинэчилж байгаа бөгөөд үүнийгээ дагаад төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй болно гэж үзэж байна.