ХЭНТИЙ НУТГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН "ХАН ХЭНТИЙН ДУУЛАЛ" НЭГДСЭН ТОГЛОЛТЫГ 10 ДУГААР САРЫН 18, 19-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

2022.09.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан Улаанбаатарт суугаа Хэнтийчүүд, нийт нутгийн түмэндээ зориулж нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийн тоглолтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулах гэж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Ганхүлэгийн хамт Улаанбаатарт байгаа уран бүтээлчид, дуучидтайгаа уулзалт зохион байгуулж, тэднийг хандивын тоглолтод оролцож, нутгийн түмэндээ уран бүтээлээ соёрхуулах урилгыг хүргэлээ. Мөн ирэх 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд "Хан Хэнтийн дуулал" нэгдсэн тоглолтыг зохион байгуулах товоо гарган, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэв.
Хан Хэнтийчүүд та бүхэн нутгийнхаа уран бүтээлчдийн тоглолтыг үзсэнээр 100 жилийн ойдоо хандив үзүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тоглолтын нийт орлогыг аймгийнхаа 100 жилийн ойд хандив болгон өгөх юм.
Тиймээс "Хан Хэнтийн Дуулал" уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг өргөнөөр үзэж мэлмийгээ баясгаж, сонороо мялаахыг уриалж байна.