Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
2022.09.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
агентлаг байгууллагын дарга нарын шуурхай хуралдаан өргөтгөсөн байдлаар боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
агентлаг байгууллагын дарга нарын шуурхай хуралдаан өргөтгөсөн байдлаар боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
1. 2022 оны “Төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах тухай” аймгийн Засаг даргын 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах
2. ОНХС, ОНТ дээр тавих бүтээн байгуулалтын ажлуудынхаа зураг төсвийг магадлалаар оруулж, батлуулах.
3. Тоон гарын үсэг авах ажлын идэвхжүүлэх. Байгууллагын албан хаагчдаа 100 хувь тоон гарын үсэгтэй болгох, үйлчлүүлж байгаа иргэдийг тоон гарын үсэг авах талаар мэдээлэл хүргэх
4. Байгууллагууд сул орон тооны мэдээллээ тухай бүрт нь ХХҮГ-т хүргүүлэх.
5. Байгууллагын төлөвлөгөөнд тусгагдаагүй, шинэлэг ажил санаачлан хийхийг анхаарууллаа.
Мөн “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор шилжин явах туг, төлөвлөгөөний хавтсыг 14 хоногийн хугацаатай аялуулдаг. Үүний хүрээнд дараагийн ээлжийн 8 байгууллагад тугийг гардууллаа.