ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР 6 ИРГЭН, ААН-ИЙГ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХААР БОЛЛОО

2022.09.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Манай аймаг 2017 оноос эхлэн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, бойжуулах зорилгоор Политехникийн коллежийг түшиглэн “Бизнес инкубатор” төвийг ажиллуулж хувиараа бизнес эрхлэгчдэд түрээсийн зардалгүй, ажлын байраар хангаж ирсэн.
Манай аймаг 2017 оноос эхлэн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, бойжуулах зорилгоор Политехникийн коллежийг түшиглэн “Бизнес инкубатор” төвийг ажиллуулж хувиараа бизнес эрхлэгчдэд түрээсийн зардалгүй, ажлын байраар хангаж ирсэн.
Тиймээс “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дараагийн иргэдэд боломж олгох зорилгоор өмнөх ААН-үүдийг гаргаж, хүсэлт ирүүлсэн иргэдийг гэрээ байгуулан оруулах ажлыг зохион байгуулж байна.
2021 оны 1 дүгээр сараас эхлэн тус байранд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ 9 иргэн ирүүлсэн бөгөөд түүнээс 6 иргэнийг ажлын байраар хангах боломжтой байгаа юм.
Эдгээр иргэдтэй аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав уулзаж үйл ажиллагааных нь талаар мэдээлэл сонссоны зэрэгцээ “Бизнес инкубатор” төвийн зорилго цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтын дараа тухайн иргэд маань байртайгаа танилцаад шаардлага хангасан гэж үзвэл ХХААГ, Политехникийн коллежтой гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм. Тус байранд үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүй, харин урсгал зардал болон урсгал засварын мөнгийг өөрсдөө хариуцдаг аж.