БАТНОРОВ СУМАНД ХИЙГДЭЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХ, ХУГАЦААНДАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨӨГҮЙ БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

2022.09.09
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
БХБЯамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэний зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж байна.

Энэ үеэр “Сумын шинэ төв” төслийн хүрээнд хийгдэж буй сумын ЗДТГазрын барилга, цэвэрлэх байгууламжийн ажлыг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгаж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-д үүрэг болголоо. Хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тус суманд баригдаж буй дунд сургуулийн барилгын ажлыг шуурхайлахыг “Си эйч би жи” ХХК-ний захирал н.Чинбаярт үүрэг болголоо.