Мэдээ мэдээлэл
ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙГ ЭНЭ САРД ОЛГОХООР БОЛЛОО
2022.09.02
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийгмийн халамжийн сангаас зорилтод бүлгийн иргэдэд 140 мянган төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг жилд нэг удаа олгодог бөгөөд аймгийн ХХҮГ-аар дамжуулан 11 дүгээр сард иргэдийн гар дээр очдог байна.
Нийгмийн халамжийн сангаас зорилтод бүлгийн иргэдэд 140 мянган төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг жилд нэг удаа олгодог бөгөөд аймгийн ХХҮГ-аар дамжуулан 11 дүгээр сард иргэдийн гар дээр очдог байна. 11 дүгээр сард өвлийн хүйт орж түүнийгээ дагаад түлээ, нүүрсний үнэ нэмэгддэг тул энэхүү хөнгөлөлтийг эрт олгох хүсэлтийг аймгийн Засаг даргад нэгэн иргэнээс тавьсан юм.
Энэхүү асуудлаар #аймгийн_Засаг_дарга_Ц_Чогсомжав, ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Хонгорзултай зөвшилцсөний үндсэн дээр ирэх 7 хоногт иргэдээс хүсэлтийг авч, 9 дүгээр сард багтаан олгохоор шийдвэрлэлээ.
Тус хөнгөлөлтөд ганц бие ахмад настан, хүндэт донор /ахмад/, алдар цолтой ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн халаалтгүй орон сууцанд амьдардаг бол хамрагдах боломжтой байдаг юм байна.