Мэдээ мэдээлэл
ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭЭВРИЙГ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЧАНАРТАЙ МАТЕРИАЛААР ХИЙНЭ
2022.09.01
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Ирэх жил Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой болно. Түүхт ойгоо угтаж аймаг орон нутгийн зүгээс нэлээдгүй ажлууд төлөвлөөд байгаагийн нэг нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил юм.
Ирэх жил Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой болно. Түүхт ойгоо угтаж аймаг орон нутгийн зүгээс нэлээдгүй ажлууд төлөвлөөд байгаагийн нэг нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил юм. Энэхүү ажлын нэг хэсэг болох төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлыг аймгийн төсвийн 1,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Хангайн илч дулаан” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байна.
Тус ажлын хүрээнд стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ.Мөн Ү хэлбэрийн гоёлын багана, 5337м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийгдэх юм.
Поликарбонат дээвэр гэдэг нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, шилэн материалаас 200 дахин, акрилан материалаас 8 дахин илүү бат бөх, хур тунадас, мөндөрт тэсвэртэй, -40-с +120 хэмд өөрийн шинж чанарыг бүрэн хадгалдаг, маш уян хатан чанартай бөгөөд нумарсан болон бусад ямар ч төрлийн тулгуур дээр хялбар тогтоох боломжтой гэдгээрээ давуу талтай.
Энэ жилийн хувьд дээврийн төмөр гагнаасны ажлуудаа хийж, ирэх хавар будгийн ажлууд хийгдэнэ. “Хангайн илч дулаан” ХХК нь өмнө нь Баянмөнх сумын цэвэрлэх байгууламжийн ажил, Өмнөдэлгэр сумын цэвэр усны шугамын ажлыг чанартай гүйцэтгэсэн туршлагатай компани юм.