ХЭНТИЙ АЙМАГТ 1807 ХҮҮХЭД 1 ДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЖ БАЙНА

2022.09.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийнхүү эхэлж байна. Хэнтий аймгийн хэмжээнд төрийн өмчийн 25 сургууль, 2046 багш ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийнхүү эхэлж байна. Хэнтий аймгийн хэмжээнд төрийн өмчийн 25 сургууль, 2046 багш ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд нийт 15,806 сурагч суралцаж байгаагаас 1,807 сурагч нь 1 дүгээр ангид элсэн орж байгаа 6 настанууд байна. Хэнтий аймгийн хувьд боловсролын салбарт 2016-2022 онд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламжаар 108,2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Тодруулбал дээрх хугацаанд 5 сургууль, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан бол одоо 7 сургууль, 3 цэцэрлэг шинээр барьж байна. Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон эрдэм мэдлэгийн эх ундарга болсон багш сурган хүмүүжүүлэгчдэдээ, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, эрдмийн их үйлсэд тань өндөр амжилт хүсье.