АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА УУГАН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2022.09.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр 99 жилийн түүхтэй Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн сумын лаборатори 1-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурагчдадаа баярын мэнд хүргэлээ.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр 99 жилийн түүхтэй Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн сумын лаборатори 1-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурагчдадаа баярын мэнд хүргэлээ. Тус сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд 159 багш, ажилтан 2987 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд 1-р ангид 281 сурагч элсэн орж байна. Мөн өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн ахмад багш Д.Намсрай, А.Таравжав нар “Монгол улсын гавъяат багш” хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Багшийн цахим хөгжлийн төв” байгуулагдаад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Цахим хичээл боловсруулах, зайн сургалт явуулах, боломжууд бүрдсэн нь багш, сурагчдын талархлыг хүлээгээд байна. Орчин үеийн иж бүрэн дижитал хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон “Багшийн цахим хөгжлийн төв”-д 48 цагийн цахим хичээл, 76 цагийн багш нарын мэдээлэл харилцааны технологийн чадварыг дээшлүүлэх сургалт тус тус явагдлаа. "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдаанд олимпизм-спортоор жигүүрлэн, онол мэдлэгээр манлайлан орон даяар онцгойлон тэргүүлж шилдэг сургуулиар шалгарсан.